2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулаад байна. Энэ үзүүлэлт компаний түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм. Тодруулбал бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүлж амжилттай ажиллалаа.
Оны эхний 8 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК улс болон орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлсээр байна.
Эх сурвалж: "ЭТТ" ХК
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулж, түүхэн амжилт тогтоов | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.