“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 65 багц буюу 416 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжлаа. Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 143.1 ам.доллароос дуудаж, 176.1 ам.долларт хэлцэл хийгдлээ.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 47 удаагийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,190.4 мянган тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.
Эх сурвалж: "ЭТТ" ХК
“Эрдэнэс Тавантолгой” ХК 47 удаагийн биржийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий нүүрс борлууллаа | ||
Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.