Шууд Chart

“Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг тараана

2014-08-11 10:16:48

Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг өрнүүлж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь улсын хэмжээнд өрх, айл бүрт хүрэх зорилгото.  Амьдралын буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг хянаж бууруулан, эрт арга хэмжээ авбал халдварт бус өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, үүний дотор зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижин өвчнийг 90 хүртэл хувиар, хорт хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг ДЭМБ зөвлөж байгаа юм. Хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг 100 хувь гэж үзвэл, амьдралын хэв маягаас үүдсэн хүчин зүйлс 50-55 хувийг, удамшлын хүчин зүйлс 15-20 хувийг, гадаад орчны хүчин зүйл 20-25 хувийг, эмнэлгийн хүчин зүйл 10 орчим хувийг тус тус эзэлж байгаа нь хүн бүр өөрөө эрүүл мэндээ хамгаалж чадахыг харуулж байна.

Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгосноор иргэд эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болж, эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилготой дээрхи “Эрүүл мэндийн довтолгоо”–ны гарын авлага болох “Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг хэвлүүлэн өрх бүрт хүргэхээр аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад түгээж эхэлжээ.

Эдгээр газрууд хүлээн авсан гарын авлагаа өрх бүрт түгээж, Заавал хэвшүүлэх 21 дадлаа иргэдэд тайлбарлан таниулж, эдгээр дадлуудыг амьдралд хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой болохыг ухуулан хэвшүүлэх ажлуудыг зохион байгуулах аж.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг тараана  
Үзсэн: 1933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй