Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөг буюу 40.7 хувиар өсжээ.
Харин тэнцвэржүүлсэн орлого 16.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.4 их наяд төгрөг буюу 46.9 хувиар өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 14.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн ашигтай гарлаа гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 40.7 хувиар өсжээ | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.