Энэ оны зургаадугаар сард болох Европын холбооны парламентын сонгуульд залуу үеийнхнийг идэвхтэй оролцуулахын тулд тус холбооноос дуучин Тайлор Свифтэд хандаж, залуусыг сонгуульд санал өгөхийг уриалахыг хүсжээ.
Өнгөрсөн жил Европын холбооны зарим гишүүн улс орнуудын дотоодын сонгуулийн үр дүнг ажиглахад бараг бүгдэд нь хэт барууны, баруун төвийн намууд, нэр дэвшигчид ялалт байгуулсан байна.
Европын холбооны парламентын сонгуульд ч мөн баруун жигүүрийнхэн илүүрхэх магадлалтай байгаа. Тиймээс энэ сонгуульд залуучуудыг түлхүү оролцуулж, одоогийн Европын холбооны улс төрийн нөхцөл байдал, бодлого шийдвэр буруу тийшээ явж байна гэдгийг харуулах нь зүйтэй гэж дуучин Тайлор Свифтэд санал тавьсан Европын Комиссын дэд ерөнхийлөгч Маргарит Шина хэлжээ.
Европын холбоо дуучин Тайлор Свифтээс залуу үеийнхнийг сонгуульд уриалахыг хүсэв | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.