"Фэйсбүүк", "Инстаграм" аппликейшнийн эзэмшигч "Мета" компани өсвөр насны хэрэглэгчдийн цахим хаяг дээр амиа егүүтгэх, өөрийгөө хохироох, хооллох эмгэгтэй холбоотой зохисгүй контент гарч ирэхийг болиулна гэж мэдэгдлээ.
Тэдний зүгээс өсвөр наснынханд ээлтэй, насны хязгаарын зохистой контент агуулагч платформтой болохыг зорьж буй юм байна.
"Мета" компанийн аппликейшнүүд залуу үеийнхэн, өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн асуудал, сэтгэл гутрал үүсгэх зураг контентоор дүүрэн байдаг гэж олон улсад шүүмжлүүлдэг.
Тиймээс ийм арга хэмжээ авахаар болсон гэдгээ зарласан байна.
“Мета” компани зохисгүй контентыг өсвөр насны хэрэглэгчдийн хаягаас нуудаг болно | ||
Үзсэн: 972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.