Шууд Chart

ЯПОН: Газар хөдлөлтөд өртсөн бүсэд хур тунадас их унана

2024-01-16 10:43:59

Энэ сарын эхээр газар хөдлөлтөд өртсөн Японы умард болон зүүн нутгаар өнөө маргаашдаа их хэмжээний цас унаж, хөрсний гулгаа үүсэх эрсдэлтэй гэж Японы цаг уур орчны хүрээлэнгээс анхаарууллаа. Мөн зарим нутгаар бороо орж, үргэлжлээд цас болох төлөвтэй байна. Тиймээс болзошгүй цаг уурын гамшигт үзэгдлээс сэргийлж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн зүүн болон умард хэсгийн далайн эрэг орчмын нутгаар хүчтэй салхи шуурга болж, далайн төлөв ширүүснэ гэж мэдээлж байна. Хүйтэн агаарын урсгал ширүүсэж байгаа өдрүүдэд газар хөдлөлтийн голомт Важима хотод гэхэд 0 градус хүрч сэрүүсэх төлөвтэй байна. Түр байранд толгой хоргодож байгаа иргэд даарч хөрөх, өвдөх, осгох эрсдэл нэмэгдэж байгааг мөн холбогдох байгууллагаас анхааруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЯПОН: Газар хөдлөлтөд өртсөн бүсэд хур тунадас их унана  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй