Өнгөрсөн оны 10-р сард Перу улсын нисэх онгоцны буудал дээр учир битүүлгээр хүргэгдэж ирсэн хоёр ширхэг занданшуулсан “харь гарагийн хүн”-д задлан шинжилгээ хийхэд зөвхөн дэлхий дээр байдаг органик нэгдлүүд илэрсэн гэдгийг танилцуулсан байна. Уг хүн дүрстэй шарилуудыг хүн болон амьтны араг ясыг эвлүүлж, энэ төрхөнд оруулсан гэж үзэж байгаа юм байна.
Тэр дундаа яс нэг бүрийг орчин үеийн цавуугаар нийлүүлж тогтоосон байна гэдгийг Перу улсын археологич тайлбарлалаа. Анх Перу улсын онгоцны буудал дээр энэ хоёр зохиомол харь гарагийн хүн дүрст шарил хүргэгдэж ирэхэд олон улсад нэлээд шуугиан тарьж, 1000 настай харь гарагийн хүмүүс гэж зарим олон улсын хэвлэлүүдээр бичиж байсан юм.
Гэвч энэ нь ор үндэсгүй худал зүйл гэдгийг судлаач эрдэмтэд нотолжээ.
Перу улсаас олдсон “харь гарагийн хүн” зохиомол гэдгийг батлав | ||
Үзсэн: 1786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.