Бразилийн Рио де Жанейро хотноо өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-нд хүчтэй хар салхи шуурч, 24 цагийн хугацаанд 3.9 инч бороо орсны улмаас үер бууж, байгалийн аюулт үзэгдэл тохиолдлоо.
Байгалийн аюулт үзэгдлийн улмаас нийт 12 хүн үерийн усанд живж, хөрсний гулгалт болон тогонд цохиулж амь насаа алдсан бөгөөд 18 хот, суурин газар тог цахилгаан тасарсан байна.
Аянга цахилгаантай бороо орж, хөрсний гулгалт үүсэх өндөр эрсдэлтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагаас ард иргэдэд аянга цахилгааны үед усан бассейн болон далайд сэлэхгүй байх, төмөр хийцтэй эд зүйлээс болгоомжлохыг анхааруулжээ.
Үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгахаар цэргийн, нисэх хүчний болон түргэн тусламжийн нийт 2400 алба хаагч ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 хүн амь насаа алдсан байна | ||
Үзсэн: 466 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.