Шведийн Стокхолм хотод өчигдөр их хэмжээний цас орсны улмаас баруун өмнөд бүсийн нутгийн авто тээврийн замуудыг хаасан байна.
Мөн Амстердам руу хөөрөх байсан 124 зорчигчтой нислэг цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоон, сургуулиудыг хаасан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Энэ сарын эхээр тус улсад орсон цасан шуурганы улмаас 1000 орчим тээврийн хэрэгсэл 24 цагийн турш цасанд боогдсон бол Шведийн хамгийн өмнөд муж дахь E22 хурдны замын хэсгийг хаасан билээ.
Шведийн Ус, цаг уурын хүрээлэнгээс (SMHI) нийт нутгаар их хэмжээний цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж, цасан шуурга зүүн хойд зүгт үргэлжлэн Стокхолм хотод хүрч, хойд зүг рүү шилжих төлөвтэйг мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Шведийн Стокхолм хотод их хэмжээний цас орж, авто замуудыг хаажээ | ||
Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.