Газын зурваст дайн эхэлснээс хойш 100 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд тус бүс нутгийн 90 орчим хувь хэсэгчлэн болон бүхэлдээ сүйдэж, тог цахилгаан, түлшний хангамж мөн л хэсэгчлэн болон бүхэлдээ тасалдаад байгаа юм. Яг энэ цаг үед хоол хүнс, ус олох, хаана боломжит хоргодох байр, эмнэлгийн тусламж байгааг олж мэдэх, төөрөлдсөн нэгэнтэйгээ уулзахад гар утас хамгийн чухал хэрэгцээний нэг болж байна. Тэр дундаа гар утсаа цэнэгтэй байлгах нь Газын зурвасынхны гол зорилго болоод байгааг Ройтерс агентлаг сурвалжилсан байна.
Одоогоор Газын зурвасын өмнөд хэсэгт Египеттэй хиллэдэг Рафах хотод л тог цахилгааны хангамж хүрэлцээтэй байгаагаас Газын зурвасын ихэнх иргэд энэ хотод ирж утсаа цэнэглэхээр 3-4 цаг зарцуулж байна гэж мэдээлж байна. Иргэд Рафах хотын Эмирати эмнэлгийн гадаа уртасгаж татсан залгуураас утсаа цэнэглэхээр дугаарлаж байна. Энэ цахилгааны эх үүсвэр нарны зайн хураагуураас гарч байгаа тул өвлийн энэ цагт нарны туяа хамгийн үнэ цэнтэй зүйл болж байгааг иргэд дурджээ.
Гар утсаа цэнэглэх нь Газын зурвас дахь иргэдийн гол зорилго болж байна | ||
Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.