Шууд Chart

БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн хүү дэд сайд болов

2024-01-18 13:03:19

БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн хүү Ху Хайфэн дотоод хэргийн дэд сайд болжээ. Одоо 51 настай Ху Хайфэн нь Жөзян мужийн Ли Шуи хотын Коммунист намын даргыг 5 жил хашиж байгаад дэд сайд болж байгаа юм байна. Тэрээр нэгэн жижиг хотын намын даргаас засгийн газрын томоохон албан тушаалтан болж үсэрсэн нь үндэстний болоод олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна. Мөн дотоод хэргийн сайдаар томилогдож байсан хүмүүс дундаас хамгийн залуу нь гэж тодотгожээ.

Ху Хайфэн хотын захирагч байхдаа тус хотын ногоон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпиний сайшаалыг хүртэж байсан байна. Ши Жиньпин нь өөрөө 2002 онд Жөзян мужийн Коммунист намын нарийн бичгийн даргаар томилогдож, тус мужийн удирдлагын систем дэх буруу булхайг илчилж байснаараа анх удаа үндэстэн даяар нэр нь танигдаж эхэлсэн түүхтэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн хүү дэд сайд болов  
Үзсэн: 960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй