Шууд Chart

ХБНГУ-д гадны иргэдийг албадан гаргахыг эсэргүүцсэн жагсаал болов

2024-01-18 17:13:45

Өчигдөр буюу Лхагва гарагт Герман улсад бас нэгэн эсэргүүцлийн жагсаал боллоо.

Иргэд Германы хэт барууны намын гишүүдийн хэлэлцэн төлөвлөж байгаа гадаадын иргэдийн тухай бодлогыг эсэргүүцэж жагсаал өрнүүлсэн байна.

Энэ нам гадны иргэдийг олноор нь албадан гаргах сонирхолтой байгаа юм байна. Германы хэт барууны үзэл баримтлалтай улс төрчид урт удаан хугацааны турш цагаачдын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсээр ирсэн юм.

Тодруулбал, тус намынхан Германд цагаачилж ирсэн ч Германы соёлын нэг хэсэг болж уусаагүй гэж тодорхойлж байгаа иргэдийг Умард Африк дахь загвар улс руу явуулах санал дэвшүүлээд байгаа юм.

Энэ саналыг эсэргүүцэгч иргэд тэднийг Дэлхийн 2-р дайны үед еврейчүүдийг Мадагаскарын арал руу цөлөхөөр төлөвлөж байсан нацистуудтай агаар нэг байна гэж хурцаар шүүмжилж байгаа юм.

Ингэж эсэргүүцэгчид Германы Көльн хотод жагсаж, Германы хэт барууны намыг татан буулгахыг шаардсан байна.

Хэт барууны намын энэ санал өнгөрсөн долоо хоногт ил болж, Көльн хотоос гадна Герман даяар хэдэн арван мянган иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсах давлагааг өдөөж өгсөн байна.

Эдгээр жагсаалын зарим дээр Германы канцлер Олаф Шольц зэрэг өндөр дээд албан тушаалтнууд очиж, нөхцөл байдалтай танилцсан мэдээлэл байна.

Германы хэт барууны намын удирдлага зарим гишүүдийнхээ өргөн барьсан цагаачлалын энэхүү саналыг намын үндсэн чиг бодлого биш гэж няцааж байна.

Гэхдээ нам доторх хэт туйлшрагч үзэлтнүүд хүчтэй оршин тогтносоор байна гэж Германы зарим эх сурвалж мэдээлж байна.

Канцлер Олаф Шольц ардчилсан намынхан хандаж хэт барууны туйлшрагч үзэлтнүүдийн гаргасан цагаачлалын бодлогын саналыг эсэргүүцэх дэвэргэхгүй байх тал дээр анхаарахыг уриалсан байна.

Олаф Шольц өөрийн цахим хуудсандаа “Арьс өнгөний үзлийн эсрэг мянга мянган иргэд эсэргүүцлээ илэрхийлж байгаад талархаж байна” гэж бичиж нийтэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ-д гадны иргэдийг албадан гаргахыг эсэргүүцсэн жагсаал болов  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй