Европын Холбоо 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд бүрэн шилжинэ гэдэг том зорилго тавиад байна.
Гэвч энэ зорилгод хүрэхийн тулд цэвэр эрчим хүч үйлдвэрлэх дэд бүтэц барьж байгуулах чадварлаг ажилтан хомс байгаа нь гол асуудал болж байна гэж Брюссель дэх Технологийн шинэчлэлийн долоо хоногоор асуудал дэвшүүлж хэлэлцжээ.
Цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн салбар дахь хүний нөөцийн асуудлыг шийдэхийн тулд Европын Холбооны зарим улс инженерүүдийн мэргэжил, чадавх дээшлүүлэх төвүүд байгуулж эхэлсэн байна.
Одоогоор цэвэр эрчим хүчээр ажилладаг дулаан шахагч болон нарны зайн хураагуур суурилуулахад чадварлаг хүний нөөц маш их хэрэгцээтэй болсон байна.
Ирэх 10 жилд Бельги улсын умард хэсгийг цэвэр эрчим хүчээр хангадаг болоход дор хаяж 40-60 мянган чадварлаг ажилтан хэрэгтэй гэдэг тооцооллыг Бельги улсын Эрчим хүч, уур амьсгалын агентлагаас гаргажээ.
Цэвэр эрчим хүчний байгууламж барихад чадварлаг ажилчид нэн шаардлагатай байна | ||
Үзсэн: 698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.