Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан судалгаагаар "Ковид-19" вирусний вакцин байгаагүй бол Европ тивд энэ өвчнөөр өнгөрөх хүний тоо 4 саяд хүрэх байсан гэсэн тоо баримтыг танилцуулжээ.
Ковидын вакцин ойролцоогоор 1 сая 400 мянган хүний амь насыг аварсан гэж мөн судалгаанд дурдсан байна.
Уг судалгаагаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Европын 34 орны өвчний түүх дээр суурилж гаргасан байна.
Цар тахлын жилүүдэд вирусний эсрэг вакцин гарган авч, ард иргэдэд тарьж эхэлсэн 2020 оны 12 дугаар сараас 2023 оны гуравдугаар сарын хооронд энэ вирусээр өвчилж нас барах хүний тоо 57 хувиар буурчээ.
Тэр дундаа вакцин хийлгэсний ачаар амь нас нь аюулгүй болсон хүмүүсийн 96 хувь нь 60-аас дээш насны иргэд байсан байна.
ДЭМБ: “Ковид-19” вирусний вакцин Европ тивд 1.4 сая хүний амийг аварсан | ||
Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.