Шууд Chart

“Eurovision 2024” уралдааны оролцогчид Израил улсыг хүлээн авахгүй гэж эсэргүүцэв

2024-01-19 13:32:49

Европын дуу хөгжмийн хамгийн том уралдаан болох "Eurovision" наадмын оролцогчид 2024 оны уралдаанд Израил улсын оролцогчтой өрсөлдөхгүй гэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

2024 оны "Eurovision" Шведийн Мальмо хотод болно.

Энэ жил Израилыг оролцуулаад нийт 36 орны уран бүтээлч оролцох ч өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлж Финланд, Исланд, Норвеги улсад палестиныг дэмжигч уран бүтээлчид Израилыг оролцуулахыг эсэргүүцэж эхэлсэн байна.

Харин тус наадмыг зохион байгуулагч Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос "Eurovision" бол улс төрөөс ангид уралдаан тул Израил улс журмын дагуу оролцох эрхтэй гэсэн мэдэгдэл гаргажээ.

Одоогоор Финланд улсад хамгийн их буюу 1400 уран бүтээлч Израилыг эсэргүүцсэн аян өрнүүлээд буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Eurovision 2024” уралдааны оролцогчид Израил улсыг хүлээн авахгүй гэж эсэргүүцэв  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй