Шууд Chart

Тэжээвэр амьтны зах зээл эрчимтэй тэлж байна

2024-01-21 09:19:53

Сүүлийн жилүүдэд дэлхийн тэжээвэр амьтны зах зээл эрчимтэй тэлж байна. Тэр дундаа Их Британи, Герман, Франц зэрэг улсад тэжээвэр амьтан худалдан авах, гэр бүлийн гишүүнээ болгох тоо хэмжээ 2020 оны үеэс 50 хувиар өсжээ. Тэжээвэр амьтан худалдаалах бизнес эдийн засагт томоохон үр нөлөө үзүүлдэг бизнесийн төрөл болж өргөжсөн байна. Гэртээ амьтан тэжээдэг айлууд дан ганц амьтнаа худалдан аваад зогсохгүй түүнийгээ асарч халамжлах, хооллож ундлах бүхий л хэрэгцээг нь хангахын тулд дагалдах хэрэгслийг нь цуглуулдгаас энэ төрлийн бизнес ч мөн цэцэглэж байна.

Амьтны эмнэлгүүдээс гадна амьтан асрах үйлчилгээ, амьтны өдөр өнжүүлэх зэрэг үйлчилгээний газрууд ч дагаад эрчимтэй нэмэгдэж, энэ салбар хэр ирээдүйтэйгээ харуулах болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тэжээвэр амьтны зах зээл эрчимтэй тэлж байна  
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 10:42
Үржүүлэгчдийг хязгаарлая Монголд амьтан үзэн ядагч тэжээдэг дүр эсгэж гудманд хаяж тамлагчд л байна . Үүлдэрийн нь гэхгүй гудмаар нэг зовсон өлссөн хөлдсөн тамлуулсан амьтад.Балиар үхэр монголчууд амьтан хайрлах нь цөөхөн.

Бидэнтэй нэгдээрэй