Шууд Chart

Европт өсвөр насныхан насанд хүрэгчдээс илүү согтууруулах ундаа хэрэглэж байна

2024-01-21 11:09:33

Европын Холбооноос сүүлд гаргасан судалгаагаар энэ бүсийн улс орнуудын өсвөр насныхан, залуу үеийнхэн насанд хүрэгчдээс илүү архи, согтууруулах ундаа урт хугацаанд хэрэглэж байна гэдгийг тогтоожээ. Тэр дундаа 15-16 насныхны согтууруулах ундааны хэрэглээ маш их нэмэгдсэн байна.

Согтууруулах ундааг эрт хэрэглэж эхлэх нь хожим байнга хэрэглэдэг болоход хамгийн том нөлөө үзүүлдэг гэдгийг шинжлэх ухаанаар нотолдог. 2019 оны байдлаар гэхэд Европын Холбооны өсвөр насныхны гуравны нэгээс илүү нь буюу бараг 40 орчим хувь нь 30 хүртэлх хоногоор үргэлжлэн согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна. Тэр дундаа өсвөр насныхан хамгийн их согтууруулах ундаа хэрэглэдэг улсаар Дани улс тодорч, тус улсын болоод энэ бүс нутгийн нийгмийн нэгэн хөндөх асуудал болжээ.

Сонирхуулахад, Европын ихэнх улс оронд согтууруулах ундаа хэрэглэх хуулиар тогтоож өгсөн насны доод хязгаар ихэвчлэн 16 буюу өсвөр нас байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европт өсвөр насныхан насанд хүрэгчдээс илүү согтууруулах ундаа хэрэглэж байна  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 16:34
ЕВРОП УГААСАА ДЭМИЙ. БИТҮҮ ЛАЛЫНХАН, УУГУУЛУУД ГОМО, ЛЕСБИ БОЛООД ДУУСЧ БАЙГАА.

Бидэнтэй нэгдээрэй