2022 оны 10-р сарын 29-ны өдөр Өмнөд Солонгосын Сөүл хотын Итэвон дүүрэгт иргэд олноор Хэллоуиний баяр тэмдэглэхээр цугларч, хэт их бөөгнөрөл үүссэний улмаас 159 хүн амь эрсэдсэн хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт Сөүлийн цагдаагийн газрын дарга Ким Кван Хуг буруутгаж, зохих хүнд ял шийтгэлийг оногдуулахыг хохирогчдын ар гэрийнхний зүгээс шаардаж байгаа юм байна. Осол болдог өдөр Итэвоны нарийхан гудамд 100 мянга гаруй залуус цугласан байсан. Цагдаагийнхан эрсдэлийг тооцоолж, өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийн хөдөлгөөнийг зохицуулж ажилласан бол ийм осол гарахгүй байсан гэж буруутгаж байгаа юм. Мөрдөн шалгалтын явцад тэр өдөр 137 цагдаа, хууль сахиулагч төвлөрлийг зохицуулахаар Итэвонд томилогдсон байсан нь хэт бага тоо гэдгийг албаныхан тайлбарлаж, ямар ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан гэдгийг нотолсон байна.
Итэвонд болсон хэрэгт Сөүлийн цагдаагийн даргыг буруутгав | ||
Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.