Шууд Chart

БНАСАУ-д К-поп хөгжим сонссон хүүхдүүдэд 12 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял оноов

2024-01-23 14:51:02

Умард Солонгост К-поп дуу хөгжим сонссон гэх 16 насны хоёр хүүд 12 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ял оноож байгаа бичлэг тархжээ. Умард Солонгос 2020 оноос хойш Өмнөд Солонгосын энтертайнмент, соёл урлагийг сонирхсон, Өмнөд Солонгосчуудын үг хэллэг яриаг дуурайсан хүмүүст хатуу ял оноож байгаа юм. К-поп сонссон гэж 12 жилийн хүнд хөдөлмөрийн ял авч байгаа хоёр хүүгийн шүүх хурлын бичлэгийг Умардад олон нийтэд ил үзүүлсэн нь ард иргэдэд сануулга болгох зорилготой гэж Өмнөдийн шинжээчид үзэж байна.

Тэдний шүүх хурал барагцаагаар 2022 оны орчимд болсон болов уу гэж таамаглаж байгаа юм байна. Хөвгүүд 3 сарын турш Өмнөд Солонгосын кино үзэж, хөгжим сонсож байсан гэж шүүх хурлын үеэр танилцуулж, тэднийг гадны соёлын нөлөөнд автсан гэж буруутгаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-д К-поп хөгжим сонссон хүүхдүүдэд 12 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял оноов  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй