Европын сансар судлалын хүрээлэнгийн Ангараг судлалын багийнхан тус гарагийн гадаргын гүнээс их хэмжээний мөс олдсон байж магадгүй гэж мэдээлжээ. Тодруулбал, Ангарагийн экватор буюу бүслүүр хэсэгт 3,7 км-ийн зузаантай мөс байж магадгүй гэж таамаглаж байгаа юм байна. Энэ мөс хайлах юм бол манай гарагийн Улаан тэнгисийг дүүргэхүйц, эсвэл Ангараг гарагийг 2 метрийн гүнтэй усан бүрхүүлээр бүхэлд нь бүрхэх хэмжээний ус гарна гэж тооцоолж байгаа юм байна.
Европын Ангараг судлалын баг 2004 онд анх энэ гараг дээр мөс байж магадгүйг тогтоож байсан ч тухайн үедээ яг уснаас тогтсон мөс мөн эсэх, эсвэл тоос, лаав, үнс нурмаас тогтсон хатуулаг эсэхийг хараахан тогтоогоогүй байсан юм. Улаан нүдэн гараг дээр давсархаг усны уур байж магадгүйг мөн АНУ-ын НАСА агентлаг 2015 онд илрүүлж байжээ.
Европын сансар судлаачид ангараг гарагийн гадаргаас их хэмжээний мөс олсон гэв | ||
Үзсэн: 612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.