Шинэ Зеланд улс хүүхэд залууст тамхи зарахгүй гэж хуульчилсан хоригоо цуцална гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр тамхины хориг цуцалсан дэлхийн анхны улс болж байгаа юм. Тус улсын судлаачид, эрдэмтэд тамхины хоригийг цуцалснаар хүмүүс амь нас эрүүл мэндээрээ хохирно гэж сануулж байсан ч Шинэ Зеландын засгийн газар ийм шийдвэр гаргажээ.
Өмнө Шинэ Зеланд улс 2009 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн хүнд тамхи зарахгүй, тамхины төрлийн бүтээгдэхүүн дэх никотины хэмжээг багасгана, тамхины жижиглэнгийн худалдааг 90 хувиар бууруулна гэсэн хатуу хууль баталсан байсан. Харин ирэх 7-р сараас эхэлж энэ хууль хүчингүй болох юм байна.
Өнгөрсөн 10-р сард сонгогдсон Шинэ Зеландын эвслийн засгийн газар тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн тамхи татах дадлыг багасгах өөр төрлийн арга зам эрэлхийлнэ гэж мэдэгджээ.
Шинэ Зеланд улс тамхины хориг хуулиа цуцална | ||
Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.