Өнгөрсөн Ням гарагт Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо Холокост буюу Дэлхийн 2-р дайны үед 6 сая еврей үндэстнийг хоморголон устгасан түүхэн мөрийг нэхэн дурсах Холокостын музей нээлтээ хийсэн байна. Тэр дундаа Дэлхийн 2-р дайны үед Нидерландад амьдарч байсан 102 мянга орчим еврей иргэний дурсгалыг хүндэтгэж ёслолын үйл ажиллагаа өрнөжээ. Тус музейн нээлтэд Нидерландын хаан болоод Израилын ерөнхийлөгч Изхак Герцог нар оролцжээ.
Тэгвэл яг одоо Газын зурваст өрнөж байгаа хэргээс улбаатай энэхүү музейн нээлт болоод Израилын ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцсэн Палестиныг дэмжигч иргэд музейн гадна эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн байна. Тодруулбал, Палестиныг дэмжигч хэдэн мянган иргэн музейн ойролцоох Уотерлүү талбайд цугларч, Палестины далбааг өргөн, Газын зурвас дахь хядлагыг яг одоо зогсоох ёстой гэж уухайлж байжээ.
Палестиныг дэмжигчид Холокостыг нэхэн дурсах музейн гадна жагсав | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.