Шууд Chart

Япон улс цөмийн зэвсгийн хяналтад хиймэл оюун ухаан ашиглахыг эсэргүүцэж байна

2024-03-20 10:53:23

Япон улсын засгийн газар цөмийн зэвсэгтэй холбоотой системд хиймэл оюун ухаан ашиглахыг эсэргүүцэж байна. Энэ тухай Японы Гадаад хэргийн сайд Йоко Камикава НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Цөмийн зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай” нээлттэй хуралдаан дээр мэдэгдсэн байна. Ер нь цөмийн зэвсгийн менежмент, хадгалалтад зөвхөн хүний оролцоог хадгалах нь аюулгүй байдлыг ханган гэж Япон улс үзэж байна.

Мөн Японы засгийн газар цөмийн зэвсэг болоод үй олноор хөнөөх зэвсгийг сансарт байрлуулахгүй байх тухай тогтоолын төслийг АНУ-тай хамтран боловсруулж, НҮБ-ын аюулгүйн зөвлөлд өргөн барих гэж байна. Токио сансар огторгуй цөмийн зэвсгээс ангид байх ёстой, одоо байгаа хууль эрх зүйн орчин түүний дотор сансар огторгуйн гэрээг бүрэн дагаж мөрдөх нь нийтлэг үүрэг гэдгийг улс орнуудад хандаж уриалж байна. Одоогоор сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглахыг дэмжих тухай 1967 онд хүчин төгөлдөр болсон гэрээгээр сансарт цөмийн зэвсэг байрлуулахыг хориглодог юм байна. ОХУ сансарт хиймэл дагуулын эсрэг ашиглах зориулалтаар цөмийн зэвсэг байрлуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж  өнгөрсөн сард АНУ-ын өндөр албан тушаалтан судалгааны тайлан танилцуулсан. Үүнтэй холбогдуул өрнөдийн улс орнууд ОХУ-ыг сансарт цөмийн зэвсэг байрлуулах нь гэж ихээхэн болгоомжилж, асуудлыг НҮБ-ын хүрээнд тавьж байна. 

Харин Орос, Хятад хоёр Япон, Америкийн энэ алхмыг эрс эсэргүүцжээ. Хятадаас АНУ-д суугаа элчин сайд цөмийн зэвсэг нэмэгдүүлэх өрсөлдөөнд Бээжин оролцохгүй, гэхдээ өөрийгөө хамгаалах цөмийн зэвсгийн стратеги хадгална гэж мэдэгдсэн байна. Мөн ОХУ-аас НҮБ-ын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Өрнөдийн улс орнуудын энэ алхмыг бодит байдалтай нийцэхгүй байна гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс цөмийн зэвсгийн хяналтад хиймэл оюун ухаан ашиглахыг эсэргүүцэж байна  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй