Шууд Chart

Казахстан улсад шар усны үерийн улмаас 4700 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ

2024-04-01 12:35:43

Казахстан улсад хоёр өдрийн өмнө цаг агаар огцом дулаарсны улмаас их хэмжээний шар усны үер бууж, дөрвөн бүс нутгийн 12 мужид онц байдал зарлаад байна.

Шар усны үерийн улмаас Казахстан улсын баруун бүсийн Абай, Акмола, Актобе, Костанай хотын 4700 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.

Нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдын 1700 нь хүүхэд байна.

Нийт 500 гаруй амины орон сууц болон олон тооны сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж үерийн усанд автжээ.

Өнөөдрийн байдлаар тус улсын хэмжээнд онцгой байдлын 12 шуурхай штабын төвийг ажиллуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Казахстан улсад шар усны үерийн улмаас 4700 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй