АНУ-ын Цагаан ордноос сансар судлалын НАСА агентлагт сарны цагийн систем боловсруулахыг даалгасан байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд саран дээр газардахаар олноор уралдах болсон тул саран дээр цагийн олон улсын стандарттай болох нь зүйтэй гэж тэд үзжээ.
НАСА 2026 оны төгсгөл гэхэд АНУ-ын Засгийн газар, яамдтай хамтарч олон улсын цагийн систем буюу “Coordinated Lunar Time”-ыг зохиох ёстой болж байна.
Сарны татах хүч, эргэх хурд зэрэг нь дэлхийнхээс өөр тул сарны цагийн систем бүтээхэд эдгээр хүчин зүйлийг бодолцож үзэх ёстой юм. Мөн энэ мэт шалтгаанаар сарны цаг дэлхийнхээс өөрөөр урагшилна гэж эрдэмтэд тодорхойлжээ.
АНУ НАСА агентлагт сарны цагийн систем боловсруулахыг үүрэгджээ | ||
Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.