Японы жижиглэнгийн худалдааны тэргүүлэгч компани "Ион" үйлчлүүлэгчдийн гомдлын дагуу "Топвалу" брэндийн 860 мянган хуванцар сав эрдэст усыг худалдаанаас эгүүлэн татсанаа мэдэгдлээ.
Үйлчлүүлэгчид энэ уснаас эхүүн үнэр гарч байна гэж гомдол гаргажээ.
Энэ долоо хоногийн Даваа гарагаас эхэлж хоёр литрийн савлагаатай эдгээр усыг худалдаалахаа больжээ.
Худалдаанаас татсан усны дуусах хугацаа нь 2026 оны 3-р сар хүртэл байсан юм.
Энэ усыг "Гифү" мужийн гэрээт үйлдвэртээ үйлдвэрлэж, улс даяар борлуулж байжээ.
Энэ оны хоёрдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 1-ний хооронд "My Basket" болон "Ион Биг" дэлгүүрүүдээр худалдаалагдаж байсан энэ уснаас хөгц шиг үнэр гарч байсан гэсэн дуудлага ирсэн байна.
Эхүүн үнэртэй гэх гомдлын дагуу 860 мянган сав усыг худалдаанаас татжээ | ||
Үзсэн: 1174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.