Дэлхийн алдарт хөлбөмбөгчин Лионель Месси уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриалгын үйл ажиллагаа явуулдаг Join the Planet гэх байгууллагад нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо өргөжээ. Тэрээр олон хүн түүнийг үзэж, шүтэн биширдэг тул энэ нэр нөлөөгөө ашиглаж, дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд фанатуудаа нэгдэхийг уриална гэж мэдэгджээ. Жишээлбэл, далайн эргээр хаягдсан хэдэн мянган тонн хуванцар хаягдлыг цуглуулах, цуглуулсан хуванцрыг дахин боловсруулж, хөшөө дурсгал болгох зэрэгт уриалга гаргасан байна. Join The Planet сангийнхан Лионель Мессигийн нөлөө хэдэн сая хүнд эерэгээр хүрнэ гэж итгэж байгаагаа илэрхийлжээ.
Лионель Месси уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо өргөв | ||
Үзсэн: 599 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.