Австри улсад үйл ажиллагаа явуулдаг Альпийн нуруунд алхагч аялагчдын бүлгэм төрийн бус байгууллагаас ирэх 45 жилд Альпийн нурууны мөнх цас мөсөн гол алга болж магадгүй талаар тоон судалгааны мэдээлэл танилцуулжээ.
Сүүлийн цөөн хэдэн жил Альпийн нурууны мөн цаст мөсөн голуудын 93 хувь нь ууршиж агшсан гэсэн мэдээлэл байна. Мөнх цаст мөсөн голоороо алдартай, олон өвлийн спорт сонирхогчдын зорин очдог газар болсон Альпийн нурууны мөс хайлж, энэ нурууны ихэнх хэсэг сунан тогтдог Австри улс бараг мөсгүй болоход хагас зуун жил ч хүрэхгүй зай үлджээ гэж европын судлаачид үзэж байна. Одоо ууршиж алга болсон мөсөн голыг сэргээнэ гэдэг боломжгүй. Харин үлдсэн жаахан мөсөө авч үлдэх л гол зорилго болоод байна гэж Австрийн Альпийн нурууны бүлгэмийнхэн анхааруулжээ.
Альпийн нурууны мөсөн голууд 45 жилийн дараа гэхэд алга болж магадгүй | ||
Үзсэн: 536 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.