Шууд Chart

ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

2024-05-29 15:18:49

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алексей Николаевич Евсиковыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад оршин сууж буй Оросын Холбооны Улсын иргэдийн тоон мэдээлэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлт, үйлчилгээний цахимжилттай холбоотой асуудлаар мэдээлэл солилцов.

Мөн хоёр орны ижил чиг үүргийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцсан юм.

Уулзалтад ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх, Консулын хэлтсийн дарга Мария Евгеньевна Жукова болон Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул, Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат,  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтансүх нар оролцов гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 


ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй