
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгч Н.Болдхүү, Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран нар Азийн дугуйн холбооны Дэд ерөнхийлөгч, Малайзын дугуйн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын дугуйн холбооны хорооны гишүүн ноён Дато Амаржит Даршан Сингх Жиллийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ВМХ болон уулын дугуйн төрлийг эрчимтэй хөгжүүлэх, 2026 онд тус төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах зэрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай хэлэлцэв.
Ташрамд дурдахад, Баянзүрх дүүрэгт “ВМХ racing” талбайг ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил өрнөж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Азийн дугуйн холбооны Дэд ерөнхийлөгч Дато Амаржит МҮОХ-нд зочиллоо | ||
Үзсэн: 358 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.