
Узбекистан улсын Ташкент хотод энэ оны 11 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын таеквондогийн “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Энхнаран ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөж, хос алтан медаль хүртэж, 30 орноос III байрт шалгарчээ.
Ийнхүү Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас цагдаагийн ахмад Н.Энхнаранд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Олон улсын мастер, цагдаагийн ахмад Н.Энхнаран нь анх 2011 онд цагдаагийн байгууллагад томилогдож, 13 дахь жилдээ ажиллаж байгаа юм.
Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 310 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.