Шууд Chart

Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2024-11-27 11:26:07

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, Олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Б.Марал Исландын Рейкьянесбаер хотноо зохион байгуулагдсан Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -84 кг-ын жинд амжилттай оролцжээ.

Тэрбээр газраас таталтын төрөлд 220 кг өргөж, хүрэл медаль хүртлээ гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ. 


Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй