
Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болж байна.
Энэ тэмцээнд 92 орны 471 тамирчин өрсөлдөх бол манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор таван тамирчин оролцох юм.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг, 71 кг-д ОУХМ Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 76 кг-д Х.Буяннэмэх, А.Содгэрэл нар хүч үзнэ.
Өнөөдөр Монголын баг тамирчдын салхийг хагалж, Ази тивийн аварга Г.Ануужин өргөлтөө өргөнө.
Монгол Улсаас хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн цор ганц тамирчин нь М.Анхцэцэг ба тэрбээр 2017, 2019 онд хүрэл, 2021 онд алт (нийлбэр) хоёр мөнгө, 2022 онд мөнгөн медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын таван тамирчин өрсөлдөнө | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.