Шууд Chart

"Тэнгэрлэг туульс" Д.Цахилгааны орчуулгаар монгол уншигчдын гарт хүрлээ

2024-12-13 14:04:21

Алигери Дантегийн "Тэнгэрлэг туульс" Сослын гавьяат зүтгэлтэн, дипломатч, орчуулагч Д.Цахилгааны орчуулгаар монгол уншигчдын гарт хүрлээ.

Уг номын нээлт арванхоёрдугаар сарын 12-нд боллоо. Италийн суут зохиолч А.Данте XIV зуунд бичсэн энэ зохиолдоо “Там”, “Ариуслын орон”, “Диваажин”-гаар дамжин явж буй адал явдлын тухай өгүүлдэг.

Номын нээлтийн үеэр орчуулагч Д.Цахилгаан  “Илиада, Одиссэй нь манай “Жангар”-тай, Тэнгэрлэг туульсын зарим хэсэг нь манай “Нууц товчоо”-той тун ч төстэй санагдсан” гэж тэмдэглээд өөрийгөө таньж мэдэхийг, сэтгэлгээний эрх чөлөөг мэдрэхийг хүссэн хэн бүхэнд энэ номыг уншихыг санал болгосон билээ.  

Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, орчуулагч Д.Цахилгаан нь Хомэрийн “Илиада”, “Одиссэй”, Ф.М.Достоевскийн “Газар доороос бичсэн тэмдэглэл”, “Мөрийч” зэрэг бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулсан Монголын нэртэй гүүш нарын нэг билээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

"Тэнгэрлэг туульс" Д.Цахилгааны орчуулгаар монгол уншигчдын гарт хүрлээ  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй