Шууд Chart

“Харбин-2025” Азийн өвлийн наадмын бамбарын буухиа цахимаар эхэллээ

2025-01-21 11:47:10

Ес дэх удаагийн Азийн Өвлийн Наадам “Харбин-2025”-ийн бамбар асаах ёслол өчигдөр болсон бөгөөд энэ үеэр дэлхий даяар интернэт хэрэглэгчдийг наадмын галт бамбарыг цахимаар буухиалахыг урьсан байна.
 
Олон нийтийн сүлжээ платформуудаар дамжуулан хэрэглэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим бамбарын буухианд оролцож энэхүү спорт, соёлын арга хэмжээний нэг хэсэг болж байгаа юм. “Хүйтэн цаг уур ба Халуун сэтгэл – Насан туршийн дурсамжаа бүтээцгээе” сэдвийн дор өрнөж буй энэхүү цахим бамбарын буухианы веб хуудсанд баярын уур амьсгал оруулахын тулд болор хөх өнгөөр чимж, голт бор, сальютны элементүүдийг тусгаж өгчээ. Наадмын албан ёсны сахиус “Бинбин” “Нини” нарын хөдөлгөөн нь веб хуудсыг илүү хөгжилтэй болгож байна. Түүнчлэн Цахимаар Бамбар Өртөөлөгчийн сертификатын загвар нь Сүн Хуа голын мөснөөс санаа авсан бөгөөд цас мөсний соёл, спортын сэтгэл татам байдлыг харуулжээ.
 
Энэхүү цахим арга хэмжээнд оролцох нь дэлхийн өнцөг бүрийн интернэт хэрэглэгчдэд нээлттэй бөгөөд Вичат дээрх “Харбин 2025 Азийн өвлийн 9-р наадам” албан ёсны хуудсаар зочлон “Дижитал Бамбар” товч дээр дарах эсвэл “Онлайн Бамбар Буухиа” гэсэн түлхүүр үгсээр хайлт хийн нэвтэрч Азийн өвлийн наадмын Цахимаар бамбар өртөөлөгч болоорой. Бамбар өртөөлөгч бүрд нь гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний дугаарыг үндэслэн санамсаргүй байдлаар Өвлийн наадмын мерчиндайзын эзэн ч болох боломжтой юм.
 
Азийн өвлийн наадам бол цас, мөсний баяраар хөгжилдөх хамгийн тохиромжтой үе юм. Бээжин 2022 өвлийн олимпын наадмын дараачаар БНХАУ-ын зохион байгуулж байгаа өвлийн спортын бас нэгэн чухал арга хэмжээ бол “Харбин 2025” бөгөөд Харбин хот 29 жилийн дараа дахин Азийн өвлийн наадмыг зохион байгуулахаар болж байна. “Ногоон, Хүртээмжтэй, Нээлттэй, Цэвэр” гэсэн зарчмуудыг баримтлан Харбин хот дэлхийн өнцөг булан бүрээс өвлийн спортод дуртай хүн бүхнийг урин дуудаж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
 

“Харбин-2025” Азийн өвлийн наадмын бамбарын буухиа цахимаар эхэллээ  
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй