Шууд Chart

Барилдааны хуваарьт өөрчлөлт орлоо

2025-01-23 09:49:15

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа.
 
Зарлигт “Гашуудлын арга хэмжээтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгаж спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулахгүй болсонг мэдэгдэе…” гэж дурдсан байна.
 
Иймд Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдах байсан Монгол Улсын Маршал, Монгол Улсын баатар, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхий сайдаар 22 жил үр бүтээлтэй ажилласан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны төрсөн сум Увс аймгийн Давст сумын арга хэмжээ нэгдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдахаар болж, нэгдүгээр сарын 25-ны өдөр товлогдсон байсан “Талх чихэр” ХК-ийн “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаан нэгдүгээр сарын 26 руу шилжиж, нэгдүгээр сарын 26-ны өдөр товлогдсон Монгол Улсын “харцага цол”-ны хүндэтгэлийн барилдаан хойшлогдсоныг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Барилдааны хуваарьт өөрчлөлт орлоо  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй