Швейцар улсад мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээн болсон бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж, хоёр нь медалийн тавцанд гарлаа. Тухайлбал, тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Сэлэнгэ алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртжээ. Н.Сэлэнгэ нь Дэлхийн цомд аваргалсан анхны монгол эмэгтэй уулчин болсон бол Ч.Мандахбаяр өмнө нь Дэлхийн цомд түрүүлж байв.
Монголын уулчид мөсөнд авиралтын дэлхийн цомоос алт, мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.