Шууд Chart

“Харбин -2025” Азийн өвлийн 9 дэх наадмын нээлт боллоо

2025-02-08 09:59:24

Азийн өвлийн спортын IX наадмын нээлт БНХАУ-ын Харбин хотод хоёрдугаар сарын 07-нд боллоо. 

Энэ удаагийн наадамд  биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зургаан спортын 11 төрлийн  64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм. Манай улсаас дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчин, 26 дасгалжуулагч, албаны төлөөлөгчөөс бүрдсэн баг Харбин хотод очжээ.

Уг наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 10 гаруй сэтгүүлч сурвалжлах бол МҮОНТВ-ийн спорт сувгийнхан эх орондоо шууд дамжуулан үзүүлж байна. Энэ нь Монголд Азийн өвлийн спортын наадмыг шууд дамжуулж буй анхны тохиолдол болж байна. 


 

 

 

 

 

 


“Харбин -2025” Азийн өвлийн 9 дэх наадмын нээлт боллоо  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй