Шууд Chart

“Харбин-2025”: Уулын цанын төрөлд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөв

2025-02-08 16:25:12

БНХАУ-ын Яабули хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр уулын цанын эмэгтэйчүүдийн слалом төрлийн тэмцээнд 17 орны 45 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн тамирчин оролцож байна.

Энэ төрөлд Япон улсын тамирчин түрүүлсэн бол удаах байрт БНСУ, Японы тамирчид оров. Харин манай улсын тамирчдын тухайд А.Сондорбаяр 27, М.Инжин 29, А.Итгэл 31, Х.Халиун 33 дугаар байрт хурдалжээ.
Маргааш тус төрлийн эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхлэх бөгөөд монголоос Э.Тэмүүлэн, А.Ариунбат, О.Өсөх-Ирээдүй, Ц.Тэмүүлэн нар оролцох юм. Монголын уулын цанын баг тамирчид 1986 оны Азийн өвлийн спортын наадмаас өнөөг хүртэл тасралтгүй оролцож байгаа цөөн спортын нэг төрөл билээ.


“Харбин-2025”: Уулын цанын төрөлд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөв  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй