Шууд Chart

"ХАРБИН-2025": Т.Төгөлдөр 21 дүгээр байрт оржээ

2025-02-11 09:14:49

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам дөрөв дэх өдрөө болж байна. Гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд 11 орны 24 тамирчин уралдсан бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Т.Төгөлдөр өрсөлдөхөд 43.16 секундын амжилтаар 21 дүгээр байрт оржээ.

Энэ зайд БНХАУ-ын тамирчин түрүүлсэн бол удаах байрт Япон, БНСУ-ын тэшүүрчид орлоо. “Харбин-2025” Азийн наадмын Монголын багийн залуу оролцогч (17 настай)-ийн нэг болох Т.Төгөлдөр нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ахлах ангийн сурагч бөгөөд Азийн наадмын бэлтгэл сургуулилтаа нутагтаа өөрийн багш Б.Орнобиш, Г.Батмагнай нарын удирдлага дор хангасан байна. Т.Төгөлдөр маргааш 1000 метрийн зайд уралдах хуваарьтай юм.

Эх сурвалж:Биеийн тамир спортын улсын хороо


"ХАРБИН-2025": Т.Төгөлдөр 21 дүгээр байрт оржээ  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй