![](/uploads/202502/news/thumb/5e2d8a0914867501ff8faa63c4dcada0_x3.jpg)
БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам тав дахь өдрөө болж байгаа бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байна. Өнөөдөр биатлоны эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд 33 тамирчин оролцоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөв.
Казахстан улсын биатлончид эхний хоёр байрт орсон бол БНХАУ-ын тамирчин гуравдугаар байрт орлоо. Манай улсын баг тамирчидаас Э.Энхсайхан 12, Б.Анхболд 15, Ж.Гантулга 18, О.Гантулга 23 дугаар байрт хурдалсан юм. Монголын биатлоны баг тамирчдын хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн Э.Энхсайхан нь 2024 онд Европын залуучуудын аварга болсон бөгөөд Залуучуудын олимпын наадамд 12 дугаар байрт орсон бөгөөд “Милано-Кортина-2025” өвлийн олимпын наадмын эрхийн онооны төлөө өрсөлдөж байгаа билээ. Монголын биатлончид нөгөөдөр буухиа төрөлд өосөлдөнө.
Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо
ХАРБИН-2025: Э.Энхсайхан 12 дугаар байрт орлоо | ||
Үзсэн: 204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.