Шууд Chart

ХАРБИН-2025: Монголын биатлоны эмэгтэй тамирчид 16-20 дугаар байрт орлоо

2025-02-11 15:58:04

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам тав дахь өдрөө болж байгаа бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байна. Өнөөдөр биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаанд 26 тамирчин өрсөлдөхөд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин оролцож, 16-20 (17 дугаар байрт Япон) байрыг эзэллээ.

Энэ тэмцээний эхний байрт БНСУ-ын тамирчин орсон бол БНХАУ-ын биатлончид мөнгө, хүрэл медалийн тавцанд гарав. Харин манай улсын тамирчин М.Должинсүрэн 16, Х.Эрдэнэтунгалаг 18, Х.Сумъяа 19, Д.Энхчимэг 20 дугаар байрт орлоо. Тэргүүн байрт орсон БНСУ-ын тамирчин Е.Аввакумова нь ОХУ-ын Вологдад төрж, 2017 оноос Солонгос орны иргэн болжээ.

 

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо


ХАРБИН-2025: Монголын биатлоны эмэгтэй тамирчид 16-20 дугаар байрт орлоо  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй