
Орхон аймгийн Сархиа цанын баазад өнөөдөр эхэлсэн. Гүйлтийн цанын сонгомол төрлийн уралдааны эхний зай хөвгүүдийн 10 км-ын уралдааны медалийн эзэд тодорчээ.
Энэ зайд Төв аймгийн тамирчин С.Мөнхжаргал 27:33 секундэд замаа дуусгаж аварга болсон байна. Тэрээр наадмын эхний өдөр тэших техникийн уралдаанд 2-р байрт шалгараад байсан бөгөөд ийнхүү 2 дахь медалийн болзлоо хангалаа. Удаах байруудад Архангай аймгийн тамирчин Н.Мөнхтулга, Хөвсгөл аймгийн П.Золжаргал нар шалгарсан байна.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Хөвгүүдийн 10 км-ын уралдааны медалийн эзэд тодорлоо | ||
Үзсэн: 512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.