
UCI буюу Олон улсын дугуйн холбоо өнөөдөр гишүүн улсуудын чансааг шинэчлэн гаргалаа. Чансааг Бельги тэргүүлж, Словен, Испани, Франц, Дани удаалав. Өмнөх чансаатай харьцуулахад эхний таван байр өөрчлөгдөөгүй бол Недерланд, Австрали байраа тус бүр нэгээр ахиулан 6, 7 дугаарт бичигджээ.
Тэгвэл Монголын дугуйн холбооны хувьд 1062.1 оноотой дэлхийн чансааны 39, тивдээ дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. Манай улсын баг тамирчид саяхан өндөрлөсөн Азийн АШТ-д амжилттай оролцсоныхоо ачаар БНХАУ-ыг өмнө бичигдсэн юм.
Монголын дугуйн холбоо дэлхийн чансааны 39, Ази тивдээ дөрөвдүгээрт жагсаж байна | ||
Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.