
Монголын үндэсний бөхийн холбооны 2024-2025 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолтой ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийг энэ жилээс сэргээн олгоно.
Холбооны удирдлагын бүртгэлийн маргаан, ковид цар тахал, Монгол бөхийн өргөөний их засвар тохижилт, өргөтгөлийн барилгын ажлаас шалтгаалан тасраад байсан “Цолны хишиг”-ийн журамд зохих өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд энэ жилээс эхлэн жил бүр тогтмол олгохоор төлөвлөсөн.
Иймд 60-аас дээш настай улсын цолтой ахмад бөхчүүд 02 дугаар сарын 27-ны өдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнөөс “Цолны хишиг”-ээ авах аж.
Улсын цолтой ахмад бөхчүүдэд “Цолны хишиг” олгоно | ||
Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.