Шууд Chart

“Харбин 2025” Азийн өвлийн наадмын тэшүүрийн багийг хүлээн авч уулзлаа

2025-02-26 16:50:28

БНХАУ-ын Харбин хотноо болсон азийн өвлийн наадамд Монголын тэшүүрийн баг тамирчид гүйлтийн тэшүүр, шорт трэйк болон уран гулгалтын төрөлд 7 тамирчин оролцуулж, анх удаа олимпын гурван төрлөөр бүтэн баг Азийн наадамд илгээсэн билээ.
 
Өнөөдөр тус тамирчдыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган нар Олимпик хауст хүлээн авч уулзан, “Харбин 2025” оролцогчийн сертификатыг гардуулан өглөө.
 
Мөн тамирчдыг хувийн бэлтгэлээ улам сайжруулах тал дээр зөвлөгөө өгч “Милан Кортина 2026” Олимпын наадамд эрхээ авч оролцохыг хүсэн ерөөхийн ялдамд МҮОХ-ны зүгээс үзүүлж
буй дэмжлэгүүдийн талаар танилцууллаа.
 
“Харбин 2025” Азийн наадамд оролцсон ОУОХ-ны тэтгэлэгт хөтөлбөрийн тамирчин Б.Гэрэлтуяа 1000м зайд хагас шигшээд шалгарсан анхны эмэгтэй тамирчин болсон бол тамирчин Э.Мөнх-Эрдэнэ /500м/, Г.Мөнх-Эрдэнэ /1500м/ зайд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон юм.
 
Талууд өвлийн спортын нэгдсэн бааз, бэлтгэлийн төвтэй болох нь дотооддоо тамирчдын амжилтыг сайжруулах, цаашлаад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэж энэ чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэхээр ярилцав.
 
Энэхүү уулзалтад Паралимпын хорооны төлөөлөл мөн оролцсон бөгөөд цаашид өвлийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 
 

“Харбин 2025” Азийн өвлийн наадмын тэшүүрийн багийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй