Шууд Chart

Монголын Снөүбоардын тамирчид олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртлээ

2025-03-09 13:31:43

БНХАУ-д снөүбоардын өсвөр үе, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн болж байгаа бөгөөд Монголын тамирчид одоогийн байдлаар хоёр мөнгө, нэг хүрэл, про ангилалд нэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээний параллель слаломын ангилалд 33 тамирчин уралдахад хөвгүүдийн ангилалд М.Тэгшдүүрэн хүрэл, охидын ангилалд М.Есүй, Д.Ууганзаяа нар мөнгөн медаль хүртсэн байна.  

Харин насанд хүрэгчдийн мэргэжлийн ангилалд Г.Зоригт хүрэл медаль хүртжээ. Монголын снөүбордын баг тамирчид 2010 оноос тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн ба өнөөдрийн амжилт олон улс дахь Монголын тамирчдын анхны медаль болжээ.


Монголын Снөүбоардын тамирчид олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртлээ  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй