Шууд Chart

Оюутны УАШТ-ий чөлөөт бөхийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2025-03-10 14:30:32

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Нээлтийн ёслолын ажиллагаанд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан, Үндэсний БТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л. Алтанцэцэг, МОСХ-ны УЗ-ийн гишүүн, Үндэсний БТДС-ийн дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Гүндэгмаа нар болон 13 их, дээд сургуулийн удирдлага, багш, дасгалжуулагч, Монголын чөлөөт бөхийн холбооны Шүүгчийн зөвлөлийн гишүүд оролцсон байна.

Өчигдөр болсон чөлөөт бөхийн 2025 оны оюутны УАШТ-д 13 их, дээд сургуулийн 78 эмэгтэй, эрэгтэй тамирчид олимпын тус бүр зургаан жинд оролцож өрсөлдсөн байна. Тэмцээний дүн гарахад багийн нийлбэр дүнгээр Үндэсний БТДС-ийн Л.Алтанцэцэг захиралтай, Ц. Баярсайхан дасгалжуулагчтай баг тамирчид тэргүүлж, М.Өсөхбаяр захиралтай, Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай "Мон-Алтиус" дээд сургуулийн баг тамирчид мөнгөн медаль хүртэн, Б.Бат-Эрдэнэ аваргын удирдсан "Аварга БТДС"-ийн баг гуравдугаар байрт шалгарчээ.

 

 

 


Оюутны УАШТ-ий чөлөөт бөхийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй