Шууд Chart

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

2026-04-01 07:12:26

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.04.01/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

· Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар, 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар, 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн, 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг,  санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээлэл

· Бусад

09.00

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаар мэдээлэл сонсох

· Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

· Бусад

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.03.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ

· Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

· Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох

-

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Өргөдлийн байнгын хороо

· Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгагдсан “Хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонсох” арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаар Боловсролын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийнмэдээлэл сонсох

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

Ойн тухай хуулийн төслийн талаарх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэг

10.00

“Их Эзэн Чингис хаан”

 


УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй